Эр-Рияд Ирантай харилцаагаа сэргээх болзлоо хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-05 14:31:08

ЭР-РИЯД. /Reuters/. Хэрэв Иран улс “бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо болибол” Эр-Рияд болон Тегеран хоорондын дипломат харилцааг сэргээнэ гэж НҮБ-д суугаа Саудын Арабын байнгын төлөөлөгч Абдалла Аль-Муаллими мэдэгджээ.

Үүнээс гадна, түүний хэлснээр, улс төрийн энэ байдал Сири болон Йемений мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн яриа хэлцээнд нөлөөлөхгүй бөгөөд Сирийн асуудлаар цаашид хийх хэлэлцээг Эр-Рияд эсэргүүцэхгүй.

Хоёр орны дипломат харилцаа тасарсан нь нэгдүгээр сарын 3-нд тодорхой болсон билээ. Саудын Арабын зүүн нутагт шиит шашинтнуудын эрхийн төлөө тэмцэгч шейх Нимра аль-Нимраг цаазалсан нь зөрчилдөөний шалтгаан болжээ. Түүнээс гадна, террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдсан 46 хүнийг цаазаар авсан юм.

Үүний хариуд Ираны зарим удирдагч Эр-Риядыг эрс шүүмжилсэн байна. Харийн Саудын Арабын Гадаад хэргийн яам Ираны Элчин сайдыг дуудаж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Нэгдүгээр сарын 3-нд шилжих шөнө жагсагчид Тегеран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсаны дараа тус улсын дипломатуудыг Иранаас нүүлгэн шилжүүлсэн.

Д.Жаргал

 

 

Related news