Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-05 13:32:40

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан  дундуур С.Зоригын гудамжийг зүүн тийш Чин Ван Чагдаржавын гудамжтай холбосон  2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 75 метр урт шинэ зам барив.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдыг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчигддөг байсан талаар ЗЦГ-аас тайлбарлаж мэдээллээ. Харин шинэ зам тавьснаар Энхтайваны өргөн чөлөө дахь замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа аж.

Ч.Ариунболд

Related news