“Ороолон” энэ сарын 15-нд үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-05 13:29:26

“Кино цамхаг” студийн бүтээл “Ороолон” уран сайхны кино энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.

Тус студи нь аймшгийн төрөл жанрын уран бүтээлээр дагнасан Монголын цорын ганц студи бөгөөд өмнө нь “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг аймшгийн киног бүтээж, үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан юм.

Энэхүү кинонд шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлшгүйгээр эргэж, аймшигт үйл явдал руу хөтлөхийг харуулжээ.

Киноны зохиолыг найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичиж, найруулагчаар жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “Хүүхэлдэй” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ, зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт, найруулагч Х.Түвшин нар ажиллажээ.

Гол дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон СТА жүжигчин Д.Бямбацогт, Б.Сарантуяа, жүжигчин Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Сэндэр нар тоглосон байна.

Ж.Болор

Related news