“Цагаан арслан” цомоор 6 байгууллагыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-31 10:27:49
oyuka_hu@yahoo.com

Шинэ оны босгон дээр Орхон аймгийн 130 гаруй иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Үндэсний эрх чөлөөний өдөр болон Шинэ оны баярыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 11, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 2, “Алтан гадас” одонгоор 68, Цэргийн гавьяаны одонгоор таван хүн шагнууллаа. Мөн аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цомоор 6 байгууллага амжилтаа мялаалгав. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Ургамал-Энх”, “Бүтлийн ундарга”, “Оракс”, “Анд Лед”, “Нарантунамал” ХХК нь шинэ технологи, үйлчилгээ  нэвтрүүлсэн тул “Цагаан арслан” цомын эзэн боллоо.

Үүнээс гадна ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар 13, “Хүндэт жуух” бичгээр 100 гаруй иргэнийг шагнав.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news