Онцгой байдлын газраас нийтэд хандаж сэрэмжлүүлэг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-29 14:55:22

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас эрхлэн шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж аймгийнхаа нийт иргэн, байгууллага аж ахуйн нэгжүүдэд хандаж сэрэмжлүүлэг гаргав.

Уг сэрэмжлүүлэгт гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулаад баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсийг худалдан авахгүй хэрэглэж ашиглахгүй байхыг нийт иргэдэд сэрэмжлүүлж мөн худалдан борлуулахгүй байхыг худалдаа эрхлэгчдэд анхаарууллаа.

Түүнчлэн шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд давтан мэдээлэх ажлыг хийж байна.

Б.Норовсамбуу

Related news