ЦЕГ-ын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-12-28 15:01:40

ЦЕГ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал одон, медаль, салбарын болон байгууллагын шагнал гардуулав.

Хамт олноо хошуучлан ажилласан 10 алба хаагчийг “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар, 13 алба хаагчийг “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар, 3 алба хаагчийг “Оны онцлох алба хаагч”-аар тус тус шалгаруулав.

Ж.Болор

Related news