Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-28 13:50:37

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан. Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Баяарс констракшн ХХК” гүйцэтгэв. Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байна гэсэн стастистик тоо байдаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа юм. Тус цэцэрлэг нь 150 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар Нисэхийн 269 хүүхэд 6 бүлэгт хуваагдан шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Related news