Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-28 13:45:02

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд: Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, Нийгмийн  ажилтан, Эрх зүйч мэргэжилтэй байх бөгөөд 1 жил ажилласан байх, харилцааны өндөр ур чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгслийг бүрэн эзэмшдэг байх, багаар хамтарч ажиллах чадвартай байх зэрэг шалгуур тавьжээ.

 Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00-12.00, 13.30-16.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд:Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ,  диплоын  хуулбар 
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн  уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news