Баярын өдрүүдэд хилийн боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-28 12:50:13

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр /12 дугаар сарын 29/, шинэ жилийн /нэгдүгээр сарын 01/ баярын өдрүүдэд Замын-Үүд, Шивээ хүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомтууд амарна.

Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн боомтууд маргааш, 2016 оны нэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд тус тус амрах юм байна. Тэгвэл агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах юм.

Ж.Болор

 

Related news