“Ховдын мэдээ” сонин хамгийн тод мэдээгээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 14:49:55

“Ховдын мэдээ” сонин 2015 оны  хамгийн тод мэдээгээ тодрууллаа.

2015 оны 8 сарын 24-29-ны өдрүүдэд Булган сумын төвд “Жангар -I” олон ястны наадам, ”Дэлхийн Торгуудууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган болсон юм.

"Жангар -I” олон ястны наадам, ”Дэлхийн Торгуудууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс гадна БНХАУ-ын ШУӨЗО-ны Харшаар, Ховог сайр, Хар усан, Ил Тарвагатай, Саньтай, Жимсайр зэрэг бүх газар орон, Өвөр монголын Алшаа, Эзэнээ аймаг, Төвдийн Хөх нуур, ОХУ-ын Халимаг Тангыч, Буриад, Кыргиз улсууд, АНУ, Австрали, Шинэ Зеландаас  унаган торгууд аялгаараа ярилцсан Торгууд ахан дүүс цугларчээ. 
Наадамд  дэлхийн 10 орчим газар нутгаас 300 орчим торгууд ахан дүүс цугларчээ. 

Торгууд аялгаар тод ярьж, тод өнгийн үндэсний  хувцсаар гоёж, олон орны өнцөг булан бүрээс цугласан 300 гаруй зочдыг Булган сум  хүлээн авч олон ястны наадам хийж, түүх соёлоо сэргээж, гадаад дотоод харилцаагаа хөгжүүлэх гээд олон чухал үйл явдал давхцсан тод мэдээгээр тодруулжээ.

А.Бямбасүрэн

Related news