Чехийн цэргүүд Монголд сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-22 15:54:59

МОСКВА. /aroundprague.cz/. Бүгд Найрамдах Чех Улсын армийн цэргүүд ирэх жил НАТО-гийн цэргийн сургуульд, тухайлбал, Монголд хийх сургуулилтад оролцоно.

Харин Чех улсад хоёр сургуулилт болох бөгөөд уг сургуулилтуудад гадаадын 300 цэрэг, эвслийн 30 нисэх онгоц оролцох аж.

Дээрх цэргийн сургуулиудын талаар “ČTK” агентлаг Батлан хамгаалах яамны тайлангаас иш татан мэдээлжээ. Цэргийн сургуулиудын жагсаалтыг Чехийн Засгийн газар дахин хэлэлцэх аж.

Чехийн цэргүүд Төв Европын улсууд болох Польш, Чех, Словак, Унгарын нэгдэл Вишеградын бүлгийн “Slovak Shield 2016” сургуулилт, Монголд зохион байгуулдаг “Khaan Quest” сургууль, “Baltic Eye I”, “Baltic Eye II”, “Ample Strike” болон “Clean Care 2016” сургуулилтад оролцоно.

Д.Жаргал

 

Related news