Цаашид цас нэмж орвол мал өвөлжилтөнд таагүй нөлөөлж болзошгүйг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 15:43:17

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үе үе хүчтэй цасан шуурга шуурч, малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд хүндрэл учруулж болзошгүй байгааг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар бага зэрэг хүйтэн, цас нутгийн баруун хэсгээр ахиу бусад сумдын нутгаар дунджийн орчим орохоор байгаа аж. Одоогийн байдлаар нийт сумдын нутгаар 0-8 см цасан бүрхүүл тогтсоноос Сүхбаатар, Цагааннуур, Түшиг сумдын нутгаар 6-8 см зузаан, нягт нь 0.10-0.18 гр/см3, бусад сумдын нутагт 0-4 см зузаан байна. Цаашид цас их орж, цасны зузаан улам нэмэгдэж, нягтарч хатууран мал өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Related news