АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-21 13:35:50

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд мэдээлэл хийсэн байна. Мөн байнгын хорооны дарга нарын хугацаа дуусч байгаа тул хэнийг нь сунгах вэ, хэнийг нь солих вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн аж.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөөр тус бүлэг МАН-аас тавьж буй шаардлагыг авч хэлэлцсэн эсэх нь тодорхой бус байгаа юм. Учир нь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийгээгүй учир одоогоор тодорхой мэдээлэл ил болоогүй байна.

Б.Туул

Related news