Ч.Гантулга Унгар улсын төрийн дээд "Хүлэг Баатар” одонгоор шагнуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 14:29:54

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Адер Яношийн зарлигаар БНУУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Унгар улсын төрийн дээд одон “Lovagkerest” буюу “Хүлэг Баатар”-ын одонгоор Монгол Улсын иргэн Унгар улсын Өргөмжит Консул Ч.Гантулгыг шагнажээ.

Ч.Гантулгыг 2006 оноос эхлэн 9 жилийн турш Унгар улсын Өргөмжит Консулын үүргийг  өндөр хариуцлагатай гүйцэтгэж ирснийг ийнхүү үнэлжээ. Түүнчлэн Ч.Гантулгын аав Чулуу нь  1983 оноос хойш Монгол БНУУ-ын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн аж.

Б.Заяа

Related news