“Энержи ресурс” ХХК 200 орчим ажилтнаа цомхотгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-18 14:54:50

Долдугаар сарын 1-нээс сул зогсолт хийсэн “Энержи ресурс” ХХК 200 орчим ажилтнаа цомхотгосон байна.

Цомхотголд орсон уурхайчдад 1-3 сартай тэнцэх цалинг тооцож нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Харин цомхотголд орсон уурхайчид үүнийг нь  эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Тэд нөхөн олговрыг хоёр талаас  ажлын хэсэг гарган  шийдвэрлэх ёстой гэсэн шаардлагыг “Энержи ресурс” ХХК-ийн захиргаанд хүргүүлсэн байна. Одоогоор компанийн зүгээс хариу ирүүлээгүй учир эсэргүүцлээ илэрхийлж тайван жагсаал хийхээ мэдэгдлээ.

“Энержи ресурс” компани сул зогссон ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сарын 1-нээс 192 мянган төгрөгөөр тооцож төлж эхэлжээ.

Дашрамд дурдахад уурхайчид Сүхбаатар дүүргийн шүүхэд "Энержи ресурс" компанийн талаар гомдол гаргасан байна. 

 Б.Заяа

Related news