”Ноён уул”-ын асуудлаар судалгааны ажлын хэсэг томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:44:36

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар Мандал сумын ”Ноён уул” орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн саналыг хэлэлцжээ.

 Ийнхүү тус яамнаас ирүүлсэн “Ноён уул” орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад хамруулах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн явцад тус “Ноён уул”-ын талаарх шаардлагатай мэдээлэл, судалгаа дутуу байна хэмээн үзээд уг асуудлыг нарийвчлан судалж, санал боловсруулан дахин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан судалгааны ажлын хэсгийг томилжээ.

Ч.Отгонцэцэг

Related news