Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр БНХАУ-д айлчлав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 4 дүгээр сарын 10-11-ний өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Сайд Г.Мөнхбаяр БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чэнь Жэнгаотай 10-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд нар хоёр талын барилга, хот байгуулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Айлчлалын хүрээнд Г.Мөнхбаяр сайд “Монгол-Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт–2017” арга хэмжээнд оролцож, үг хэлэв. БХБЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Худалдааны яам, Барилгын судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзсаны зэрэгцээ Бээжин хотын Тунжоу дүүрэгтэй танилцав.