Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 10.

Бархасвадь гараг. Үнэг одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.

Барилдлага: Үл зохилдох     
Шүтэн барилдлага: Төрөхүй    
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ хэмээжээ.