Гуравдугаар сарын 21-нд болох үйл явдал

09.00 цагт “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан технологи“ сэдэвт үндэсний хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

09.00 цагт "Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар" сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

10.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт БСШУСЯ-нд "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулиас дэлхийн усны өдөрт зориулж ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Театрын музейд Дэлхийн яруу найрагчдын өдрийг тохиолдуулан Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газар хамтран “Яруу найраг-Гэрэл зураг” үзэсгэлэнгийн нээлт болно.

"Mонгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Монголын нийгмийн ажилтны мэргэжлийн холбооноос “Олон улсын нийгмийн ажилтны өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт АН-ын шинэчлэлийн талаар Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11.00 цагт “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга мэдээлэл хийнэ.

12:00 цагт ЭМЯ, БХБЯ, Ус Сувгийн Удирдах Газар, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс усны бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ.