Хийн гар бууны дасгалд Д.Ариунзул, Г.Батхишиг нар тэргүүллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлага спортын улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр хийн гар бууны 10 метрийн тэмцээнүүд болж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээний охидын дасгалд Д.Ариунзул /Техник спортын төв/ алт, Б.Өнөржаргал /Алдар/ мөнгө, Н.Шинэмөрөн /Аварга БТДС/ хүрэл медалийн эзэд болов. Харин хийн гар бууны 10 метрийн хөвгүүдийн дасгалд Г.Батхишиг алт, А.Бүрэнбаатар мөнгө /хоёул Орхон/, С.Тэмүүлэн хүрэл /ТСТ/ медаль тус тус хүртлээ.

Багийн дүнгээр охидын багаас Дорнод, Орхон, Аварга БТДС-ийн багууд нар алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдээс Аварга, Алдар, ТСТ гэсэн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Буудлага спортын өсвөрийн УАШТ-ий хийн урт бууны дасгал өнөөдөр БХТН-ийн Техник спортын төвд үргэлжилнэ.

Д.Өлзий