Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргын албан тушаалаас чөлөөлөв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит бусаар хуралдав.

Өнгөрөгч даваа гарагийн АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед Д.Ганбат гишүүн олонхийн санал авсан. Гэтэл мягмар гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг байнгын хорооны даргын албанд дэвшүүлсэн юм.

Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг тус байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Ц.Нямдорж гишүүн нэрээ татаж авсан. Үлдсэн хоёр гишүүнийг өрсөлдүүлэхэд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж тунаж үлдсэн билээ. Эл асуудлыг өнөөдөр ийнхүү хэлэлцээд бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан түүнд АН-ын бүлэг хариуцлага тооцож, бүлгийн дэд даргын албан тушаалаас чөлөөлөв.

Б.Туул