ХӨВСГӨЛ: Мөрөн сум БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-06 13:45:18

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Эмч нарын нээлттэй нийгэмлэгийн тэргүүн Ку Бёон Сокийг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Мөрөн сум 40 орчим мянган хүн амтай, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэд олон байдаг байна. 


БНСУ-ын Эмч нарын нээлттэй нийгэмлэгтэй хамтран ажилласнаар эрүүл мэндийн салбарт олон үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг Мөрөн сумын засаг дарга Х.Тайванбаяр онцолж байлаа.




БНСУ-ын Эмч нарын нээлттэй нийгэмлэг нь 19 жилийн турш Монголын хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутагт 50 гаруй удаа эмчилгээний чиглэлээр хүмүүнлэгийн ажил зохион байгуулжээ.


Мөн 20 гаруй хүнд өвчтэй бага насны хүүхдүүдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулсан гэдгийг Эмч нарын нээлттэй нийгэмлэгийн тэргүүн Ку Бёон Сок хэллээ.


Хөвсгөл аймгийн Мөрөн сум гадаад харилцаагаа өргөжүүлэн Герман улсын Барут хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт, БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог сая гаруй хүн амтай Дань дун хоттой аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, хот байгуулалт, төлөвлөлт чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.

相关新闻