СЭЛЭНГЭ: Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-03 18:24:27

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ялалтын баярын 79 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

 

Өнөөдөр болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон ОХУ-ын Дархан-Уул аймагт дахь Ерөнхий консул, ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районы холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.  

 

Монголчууд бид түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад Оросын ард түмэнтэй дайны эхний өдрөөс эцсийн мөч хүртэл сэтгэл нэг байж, "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхтэй юм.