СЭЛЭНГЭ: О.Есүгэн эмэгтэй боксчдын чансааг тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-03 11:17:52

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Боксын мэргэжлийн "Boxrec.com" сайтаас Монголын эмэгтэй боксчдын чансааг шинэчлэн гаргасан байна.

 

Чансааг Азийн наадмын хүрэл медальт, улсын хошой аварга, үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн тэргүүлжээ.

 

О.Есүгэний анхны багш нь Сэлэнгэ аймгийн "Улаан ирвис" клубийн дасгалжуулагч Г.Ганхуяг юм.

 

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн, дээрх чансааг тэргүүлсэн боксчин бүсгүй О.Есүгэн Сэлэнгийн "Улаан ирвис" клубээс төрөн гарсан тамирчин юм.

 

23 настай түүний чансааны эрэмбийг харвал light fly жин, 25 ялалт, 6 ялагдал, 0 тэнцээгээр Монголын эмэгтэй 18 боксчдын чансааг тэргүүлжээ.

相关新闻