Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-03 10:16:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. IREEE 2024 “Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал, үзэсгэлэнг энэ сарын 16-18-нд зохион байгуулна.


Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, тогтвортой, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэхийг зорьж байгааЭХЯ, ЭХЗХ-ноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгээр Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах тус үйл ажиллагаанд монголын эрс тэс уур амьсгалд тохирох эрчим хүчний шийдлийг санал болгож буй дотоод, гадаадын компаниуд, эрдэмтэн, судлаач, төрийн болон ТББ-ууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох аж. 

相关新闻