Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-03 10:05:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар, нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна


Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар ургамал цухуйсан ч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байгаа аж.


Агаарын температур энэ арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдээллээ.

 

相关新闻