ӨНӨӨДӨР: Монгол-Польшийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-02 06:10:39

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 2-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-11.30 цагт: Театрын музейд: “Сэтгүүл зүйн хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая!” уулзалт болно.

09.00-15.00 цагт: МУИС-д: Польш-Монголын эрдэм шинжилгээний бага хуралтай. Утас: 9458-2204.

09.00 цагт: УНТЭ-т: Жил бүр зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-45” болно. Утас: 9904-5949.

09:30 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Эрдэнэс ҮТП” ХХК-иас “Үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн нөхцөл байдал ба Алсын хараа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган болон ажлын хэсгүүд хуралдана.

10.00 цагт:UG arena”-д “Аутизмыг таниулах Дэлхийн өдөр”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.  

10.00-12.00 цагт: "Пума империал" зочид буудалд: "Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө" хэлэлцүүлэгтэй. 

11.00 цагт: ХЭҮК-т: 8-р сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас. 9902-8438.

15.00 цагт: ШУА-д: “Эрдэмтдийн үг-63" цуврал лекц биологийн шинжлэх ухааны доктор Шагдарын ЦООЖ "МОНГОЛ ОРНЫ БҮСҮҮДЭД ЗОНХИЛОХ УРГАМЛЫН ЭКО ФИЗИОЛОГИ" сэдвээр болно. Утас: 9912-9274.








相关新闻