Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-01 09:03:10

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлд хугацаат цэргийн албаны энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно.


Цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулах бөгөөд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

 

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль

相关新闻