Зам дагуух ШТС-уудын нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-24 15:30:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-т даалгав.


Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүний зэрэгцээ хүн малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг ирэх тавдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, БОАЖ, ХХААХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болгосон аж.

 

 

相关新闻