Хятадын тамирчид Олимпын 165 уралдаан тэмцээнд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-19 17:29:29

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /Xinhua/. Парисын Олимп эхлэхэд 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Хятадын тамирчид спортын янз бүрийн төрлөөр 165 уралдаан тэмцээнд оролцох болзлоо хангаад байна гэж тус улсын Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн ерөнхий газраас мэдээлжээ.  


Тухайлбал, хамгийн сүүлд болсон бадминтоны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Лю Ючэнь, Оу Сюаньи нар Парис-2024-ийн эрэгтэй хосын төрөлд оролцох болзлоо хангасан байна. Ингэснээр Хятад улс бадминтоны бүх таван төрөлд тус бүр хоёр эрх авсан цорын ганц баг болж байна.


Өмнөх наадмуудад хүчирхэг болохоо баталсан спортын төрлүүдэд ч мөн олон тооны эрх авсан бөгөөд хүндийг өргөлт, буудлага, гимнастик, усанд сэлэлт, ширээний теннис гээд үндсэндээ бүх төрөлд оролцох болзлоо хангажээ. Түүнчлэн Хятадын сагсан бөмбөг, хоккей, усан пологийн эмэгтэй тамирчид Олимпод оролцох эрхээ авсан байна.


Энэ оны 5 ба 6 дугаар саруудад Шанхай, Будапешт хотуудад болох спорт авиралт, тэшүүр, брейк бүжиг, дугуйн BMX чөлөөт үзүүлбэрийн олимпын эрх олгох тэмцээнүүд нь Хятадын залуу тамирчдад эрх авах боломжийг олгоно.


Гэхдээ “Токио-2020”-той харьцуулахад алтан медалийн тоо 10-аар цөөрөх төлөвтэй байгаа нь Хятадын багийн амжилтад нөлөөлнө. Түүнчлэн тамирчдын бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт нь хэд хэдэн гол тэмцээнд Хятадын тамирчдын үзүүлэх амжилтад нөлөөлж магадгүй юм. 




相关新闻