ОРХОН: Хаягдлын аж ахуйн шинэ сан байгуулах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-19 14:33:13
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭЭрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ сангийн шав тавилаа.


Шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барина. Шинэ санд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хураах бөгөөд үр дүнд нь цагаан тоосны дэгдэлтийг 80-90 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ.


Хаягдлын шинэ сан барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт Австрали улсын "ЭиТиСи Вилямс" компани шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Шинэ хаягдлын сангийн бүтээн байгуулалтын ажил 2028 онд дуусна. Цаашид 60 жил ашиглах боломжтой юм. 1978 онд ашиглалтад орж байсан хуучин Хаягдлын аж ахуйг нөхөн сэргээж, хуримтлагдсан элсийг үүсмэл ордод бүртгэнэ.


Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар оролцлоо.


 

相关新闻