ОРХОН: Аймгийн Засаг даргад М.Түмэнжаргалыг нэр дэвшүүлж Ерөнхий сайдад уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-19 14:04:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 


Хуралдаанд Орхон аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад М.Түмэнжаргалын нэрийг дэвшүүлсэн бол танхимаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт өөрийн нэрийг дэвшүүлсэн юм.


Нэр дэвшигчдээс төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлэв. Үүний дараа нууц санал хураалтаар 62 хувийн саналаар аймгийн Засаг даргад М.Түмэнжаргал ялж түүний нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. М.Түмэнжаргал өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа.

Өмнөх Засаг дарга С.Батжаргал эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.  

相关新闻