“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны
дөрөвдүгээр сарын 19 /РИА НОВОСТИ/. Германы Леверкузен хотын “Байер”
баг Европын Лигийн ¼ -ийн хасагдах шатны хариу тоглолтод Английн “Уэст Хэм”-тэй тэнцсэнээр Европын клубуудын дунд зохиогддог хоёр дахь том
тэмцээний хагас шигшээд үлдлээ.
Англичуудтай хийх хоёрдахь
тоглолтын өмнө “Байер”-ын хөлбөмбөгчид сэтгэл зүйн хувьд үнэхээрийн өөдрөг
байлаа, учир нь Хаби Алонсогийн багийнхан “Вердер”-ийг 5:0 -ээр “арчаад
өнгөрсөн” төдийгүй “Бавария”-гийн 11 жилийн давамгайллыг зогсоож, түүхэндээ анх
удаа Германы аварга боллоо.
"Неверкузен" гэдэг хоч ард үлдэж, байерчууд
Бундеслигт аваргалсан төдийгүй Германы цом, Европын Лигийн цомын төлөө өрсөлдөж
байна.
Талбайдаа 2:0-ээр англичуудыг хожсон
тэд Лондонд болсон хариу тоглолтод “яасан ч хожигдож болохгүй” гэсэн зорилгыг өмнөө тавьжээ. Тоглолтын
13 дахь минутад Майкл Антонио “Байер”-ын хаалганд гоол оруулсан боловч үүнээс
хойш германчууд ямар ч алдаа гаргасангүй. Улмаар тоглолтын төгсгөлд Жереми
Фримпонг ойж ирсэн бөмбөгийг хаалганд оруулснаар багийнхаа хожигдолгүй
гайхамшигт цувралыг үргэлжлүүллээ.
Өнөөдөр Х.Алонсогийн баг дараалсан 44 удаагийн тоглолтод хожигдоогүй гэсэн үзүүлэлтээр Европын топ-10 лигийн багуудыг тэргүүлж эхэллээ. Өмнө нь Италийн "Ювентус" баг дараалсан 43 тоглолтод ялагдал амсаагүй байсан юм.