ХӨВСГӨЛ: “Цэцэгсийн дагина” урланд 50 бүтээлийг дэлгэжээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2024-04-16 15:50:20

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэн Л.Бямбасүрэн сүүлийн 20 гаруй жил давсаар төрөл бүрийн зүйл урлаж байна.


Давсан урлал нь байгальд ээлтэйгээс гадна эерэг энергийг бүрдүүлж, нойргүйдлийг эмчилдэг байна. Мөн давсны сөрөг ионууд цахилгаан соронзон долгионыг багасгаж, агаарыг цэвэршүүлэн, харшил болон астмын хам шинжийг бууруулдаг тустайг онцолж байлаа.  


Монголчууд эртнээс давсныхаа савыг дүүрэн байлгаж ирсэн нь элбэг хангалуун, дүүрэн байх санааг агуулдаг. Энэ үүднээс давсаар хийсэн цэцэг навч гээд олон сайхан бүтээлийг олон жил урлаж, өнөөдөр урлангаа нээж байна гэдгийг Л.Бямбасүрэн хэлж байлаа.