Б.Нетаньяху: Рафахт ажиллагаа явуулж эхлэх өдрийг товлосон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-09 11:15:23

ИСТАНБУЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /Anadolu/. Рафах хотод хуурай замын цэргийн ажиллагаа явуулах өдрийг хэлэлцэн тохиролцсон гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэв.


“Ажиллагааг явуулна, өдрийг товлосон” гэж тэрбээр Х хуудсандаа бичжээ. 


Рафах руу довтлох нь Газын зурваст барьцаалагдсан Израилын иргэдийг суллаж, "ХАМАС-ыг ялахад" зайлшгүй шаардлагатай гэж Б.Нетаньяху мэдэгдсэн байна. 


Израилын арми Рафах руу хийх дайралтад бэлтгэхдээ Хан-Юнис хотоос анги нэгтгэлүүдээ татсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгджээ. 


Дайны хөлөөс дайжсан Палестины 1.5 сая иргэн Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод толгой хоргодож байгаа юм. 



相关新闻