Генийг нь өөрчилсөн гахайн бөөр суулгуулсан анхны өвчтөн эмнэлгээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-04-05 17:09:44

БОСТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /belta/. Генийг нь хувирган өөрчилсөн гахайн бөөрийг суулгуулсан анхны өвчтөн эмнэлгээс гарчээ. 


Бөөр суулгах мэс заслыг хийсэн Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн эмч нар одоо 62 настай Рик Слэйман гэдэг эрэгтэйг мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гаргахаар шийдвэрлэжээ. Мэс заслыг гуравдугаар сарын 16-нд хийсэн бөгөөд дөрвөн цаг үргэлжилжээ. Одоо өвчтөний шинэ бөөр хэвийн ажиллаж байгаа гэнэ.


Шилжүүлэн суулгах эрхтэнийг Кембрижийн эмийн үйлдвэрийн “eGenesis” компани бэлтгэхдээ хүнд хортой гахайн генүүдийг устгаж, хүний зарим генийг нэмж оруулжээ. 


Генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдрийг хүртэл зөвхөн туршилтаар хийж байсан учир эрдэмтэд мэс засал амжилттай болсныг түүхэн амжилт гэж дүгнэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд донорын эрхтний хомсдолын асуудлыг шийдэж чадна хэмээн найдаж байна.

相关新闻