СҮХБААТАР: Нийт нутгаар 0,8-2 мм цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-28 15:19:41

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 27-ны 12.00 цагийн орчимд Мөнххаан, Түмэнцогт суманд цасаар шуурч эхэлсэн бөгөөд нийт нутгаар хүчтэй салхи салхилж, 12-16 цаг цас үргэлжлэн оржээ. Шөнөдөө -10-13 градус хүйтэн хоносон гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Аймгийн нийт нутгаар салхины дундаж хурд 15-16 м/с өрөвхийлөлт 20-22 м/с хүрч, 0,8-2 мм цас унажээ. Халзан, Онгон суманд хамгийн их цас орсон байна.


Цаг агаарын уг үзэгдэлтэй холбоотойгоор аймгийн ОБГ-т ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.


Энэ сарын 30-наас цаг агаар дулаарна. Харин дөрөвдүгээр сарын эхээр дахин бага хэмжээний цас орох төлөвтэй байна гэлээ. 

相关新闻