СҮХБААТАР: Ноолуурын хэмжээ хоёр дахин буурах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-27 16:49:57

Баруун-Урт 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилийн эцсээр Сүхбаатар аймаг 1,4 сая ямаа тоолуулж, үүнээс 435,2 тонн  ноолуур авчээ. Харин энэ жил ноолуурын хэмжээ хоёр дахин буурах төлөвтэй байна.


Статистикийн хэлтсээс өгч буй мэдээгээр энэ өвөл тус аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын байдлаар 1,3 сая толгой мал хорогдсоны 350 мянган толгой нь ямаа байна. Цаашид ч энэ хорогдлын тоо өсөх хандлагатай. Тиймээс ямаанаас авах ноолуурын хэмжээ дээрх хэмжээгээр буурна, тэр хэрээр эдийн засгийн ашиг орлого үгүй болно гэж үзэж байгаа юм.


Одоогоор ноолуурын үнэ тогтоогдоогүй, харин малчдаас ямаа, борлонгийн арьсыг 46 мянган төгрөгөөр худалдан авч байна.


Сүхбаатар аймаг өнгөрсөн жил нийт 3,9 сая толгой мал тоолуулсан. Үүний 26,4 хувь нь одоогоор хорогдоод байна. Өөрөөр хэлбэл нийт хорогдсон малын 34,8 хувийг ямаа эзэлж байна.

 

相关新闻