ӨМНӨГОВЬ: Маргаашаас шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-25 11:52:37

Даланзадгад, гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нутгаар эрс хүйтэрч шороон шуурга шуурна.

 

2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

 

Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

 

Иймд цаг агаарын нөхцөл байдал эрс хүйтэрсэн энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байх шороон шуурганы улмаас харагдах орчин хязгаарлагдмал байх тул хол ойр замд гарахдаа аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулан зорчихыг Өмнөговь аймгийн ОБГ-аас сэрэмжлүүллээ. 

相关新闻