Хэнтий аймгийн ЗДТГ-аас Ахмад буурлуудаа хүндэтгэлт үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:34:10

Монгол Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас ахмад буурлуудаа хүлээн авч  уулзлаа.

Уг уулзалтад Засаг Даргын Тамгын Газрын Дарга М.Болд, ЗДТГ-ын удирдлагууд, Хэнтий аймгийн статистикийн хэлтэс, Хэнтий аймгийн тамгын газрын нийтлэг үйлчилгээний газрын 50 гаруй ахмад буурал оролцов.

Засаг Даргын Тамгын Газрын Дарга М.Болд “Хэнтий аймгийн хөгжил дэвшил, улс орныхоо сайн сайхны төлөө гал халуун идэр насаа зориулж явсан та бүхний түүхэн замнал, үлэмж бүтээлч дайчин уламжлал бүхэн бид бүхний бахархал болж байдаг юм. Ахмад та бүхнийхээ хийж бүтээсэн зүйлийг үргэлжлүүлэх, Хэнтий аймгаа хөгжүүлэх чиглэлээр Хэнтий аймгийн  ЗДТГ-ын зүгээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа” гэв.

Хүндэтгэлийн цайлганы ёслолд ирсэн ахмадууддаа ЗДТГ-ын залуу ажилчид нь ая дуугаа өргөж, гарын бэлэг гардуулав.

О.Буянхишиг

 

 

相关新闻
注释