Дархлаажуулалтын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-02 14:29:14

“Дархлаажуулалтын ээлжит 10 хоног”-ийг энэ сарын 1-10-нд зохион байгуулж байна.

Энэ үер заавал хийх дархлаажуулалтын  үндэсний товлолоос /Сүрьеэ, халдварт саа, тавт вакцин, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, А гепатит/-аас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ЕБС-ийн 7, 15 настай хүүхдэд хийх сахуу, татрангийн  вакцин хийх,  шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийх юм. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас алслагдсан тосгон, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын цэг, ЕБС дээрх дархлаажуулалтын түр цэгүүдэд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Ж.Болор

相关新闻
注释