Агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоон өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 13:54:28

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 6-р сарын 29-ний өдрийн 71 дугаар тогтоолоор 2015 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоон өгсөн байна.

Тус тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрээс 2015 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум тус бүрээр агнуурын бүс нутгийн хамт баталж өгчээ. Тухайлбал Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Хүдэр, Цагааннуур зэрэг сумдаас нийт бор гөрөөс 80, зэрлэг гахай 50, загас 2000 ширхэгийг агнахыг тогтоож өгсөн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

相关新闻
注释