Төрийн цэргийн бодлогыг хаалттай хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-02 13:37:11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын ээлжит чуулганы энэ оны 7 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан юм.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга  хэмжээ"-ний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释