Усан спорт сургалтын төв барих ажил дундаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 17:33:11

Булган аймаг усан спорт сургалтын төвтэй болохоор шаргуу хийж эхлээд одоогоор ажлынхаа 52 хувийг нугалаад байна.

Энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар зорьж байгаа юм. Халаалтаа энэ өвөлдөө авснаар дотор заслын ажлаа хаврын эхэн сард дуусгаж гаднах тохижилт талбайн ажлыг урин дулаан цагт хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Байгаль хамгаалах сангийн 2 тэрбум төгрөгөөр баригдаж байгааг өмнө нь мэдээлсэн билээ.                                          

П.Батням

 

相关新闻
注释