Жүдогийн шинэ төвд УАШТэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 17:03:49

Шинэхэн байгуулагдсан Баруун бүсийн жүдо бөхийн бэлтгэлийн төв, 2015 оны Үнэмлэхүй Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Улсын аваргын  эрэгтэйчүүдийн ангилалд Ховд аймгийн жүдоч Б.Баянмөнх түрүүлж, Женко клубийн тамирчин үнэмлэхүй жингийн улсын хошой аварга Б.Сугаржаргал мөнгөн медаль хүртлээ.

 Хүрэл медалийг үндэсний бөхийн аймгийн арслан О.Хангай, О.Пүрэвбаяр нар хүртсэн байна.

Харин эмэгтэй үнэмлэхүй жинд Хилчин спорт хорооны бөх ОУХМ Б.Мөнхтуяа түрүүлж, Алдар спорт хорооны А.Гантогос мөнгө, Ховд аймгийн О.Саруул, М.Булгамаа нар хүрэл медаль хүртлээ. 

А.Бямбасүрэн

相关新闻
注释