Өнөөдөр Хятад улсын баярын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-01 16:22:14

Өнөөдөр БНХАУ байгуулагдсаны 66 жилийн ойн өдөр буюу Улсын баярын өдөр тохиож байна.

Бээжингийн Тянь Аньмэнийн талбайд цэргийн парад болж удирдагчид ард түмэндээ хандан баярын мэнд хүргэлээ. БНХАУ байгуулагдсаны ойн баяр тав хоног үргэлжилдэг бөгөөд Хятадын гурван  “Алтан долоо хоног”-ын” нэг юм. Энэ үеэр олон нийтийн үйлчилгээний газрууд үнэ тарифаа хямдруулж, фрэндийн дэлгүүрүүд бараандаа хямдрал зарладаг билээ. Мөн улсын баярын амралтаар хүмүүс төрөлх нутаг, аав ээждээ очдог уламжлалтай тул хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний ачаалал эрс нэмэгддэг ажээ.

Б.Занданхүү. Хөххот. 2015.10.01

 

 

相关新闻
注释