Тулгуур эсээс ургуулсан суулгацыг нүдний уганд анх удаа шилжүүлэн суулгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-10-01 15:27:12

ЛОНДОН. /TASS/. Тулгуур эсээс ургуулсан нүдний угийн эд эсийн суулгацыг шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс заслыг Их Британийн нүдний эмч Линдон Да Крус хийжээ. Энэ тухай  Лондон хотын “Moorfields Eye Hospital” нүдний эмнэлэг мэдээлсэн байна.

“Өвөрмөц энэ эсийг гарган авч, өвчтөнд суулгаж чадсандаа бид урамшиж баяртай байна” гэж профессор Да Крус хэлжээ.

Мэс заслыг насны доройтлын улмаас нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх өвчин туссан эмэгтэйд хийсэн байна. Мэс засал хийснээс хойш хэдийн нэг сар өнгөрч байгаа бөгөөд өвчтөний биеийн байдалд ямар нэг сөрөг өөрчлөлт илрээгүй аж.

Д.Жаргал

相关新闻
注释