Хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-01 14:41:26

 Өнөөдрөөс эхлэн Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  зочид буудал,  амралтын газар, ресторан, баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм.  Тодруулбал 15.000 төгрөгөөр архи худалдан авбал 150 төгрөгийг хотын албан татварт өгөх нь ээ.  Нийслэлийн албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан байна.

Б.Заяа

相关新闻
注释