60 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:12:32

“Царс Трак” ХХК тохижилтын ажлынхаа 95 хувийг гүйцэтгэсэн бөгөөд замын дагууд мод бут суулгах зүлэгжүүлэлтийн ажлаа ирэх 10 сард хийхээр суулгацаа бэлэн болохыг хүлээж байна.

 Сэлэнгэ аймгийнханы хэлж заншсанаар аймгийн төв Сүхбаатар хотруу ордог “Гурвалжингийн уулзвар” буюу гурван замын тохижилтын ажлыг Улаанбаатар хотын “Царс Трак” ХХК гүйцэтгэж байгаа юм. Тус компани энэхүү Сүхбаатар сумын “Гурвалжингийн уулзвар” буюу гурван замын хэсэгт тохижилтийн ажил хийж байгаа. Одоогийн байдлаар 60 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 400 метр талбайд явган замын хавтан, цэцгийн мандал, сүүдрэвч, сандал, лед гэрэл зэргийг хийжээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻
注释