Тонн нүүрс 27500 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 13:36:10

Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний нүүрс борлуулах цэг /НБЦ/-үүд ажиллаж эхэллээ. Энэ жил 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр, харин уурхайн аман дээрээсээ 16500 төгрөгөөр борлуулагдах юм байна.

Тус компаний нүүрс борлуулах 3 цэг ажиллаж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговийн ард иргэд, хөдөлмөрчдийг хамгийн хямд үнээр нүүрс борлуулахыг эрмэлздэг гэж компаний төлөөлөгч ярилаа. Өмнө жил тонн нүүрс уурхайн амнаас 8000 төг, НБЦ-ээс 16000 төгрөгийн үнээр борлуулдаг байсан бол энэ жил 8500 төгрөгөөр ийн нэмэгдэж байна.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

 

相关新闻
注释